Tuesday, March 28, 2017

Санахын жаргал


Блог доо юм хийж амжсангүй 4 хоночихлоо. Хэд хоног жоохон завгүй байлаа. Энэ удаа юу вэ гэж үү санахын жаргал. Жаргал гэдэг үгийг хүмүүс олон утгаар л ойлгодог байх. Харин миний хувьд зүгээр л хэн нэгнийг хайрлана гэдэг чамайг гэдэггүй байлаа ч гэсэн зүгээр л хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлана гэдэг маш том жаргал шүү дээ. Яаг үүнтэй адил хэзээ ч ирэхийг нь мэдэхгүй чиний хажууд байхгүй хүнийг хүлээнэ гэдэг хүртэл маш том жаргал шүү дээ. Миний хувьд тэр минь энэ дэлхийн яг нөгөө төлд надаас хэдэн мянган км- ын хол /8423 км/  байгаа. Тэрнийг минь явахад бороо шивэрч байсныг би тодоос тод санаж байна. Би өөрөөсөө болоод тэрнийгээ алдсан ч гэсэн 4 жилийн өмнө тэрэндээ хэлж байсан үгс, 2 жилийн өмнө тэрнийгээ явахад амлаж байсан амлалтандаа одоо хэрнэ хүрдэг. Тэрэндээ амласан амлалт, хэлсэн үгэндээ багтаж дуусах болно оо. Хүнд жинхэнэ хайр ганцахан удаа тохиоллдог гэдэгт би итгэдэг. Ганц тохиолдох тэр хайр минь тэрнийгээ гэдэгт би итгэдэг. Анх тэрнийгээ харсан тэр өдрөөс хойш өдөр бүр тэрнийгээ харахдаа ахин ахин дуралдаг. Хичнээн олон жил өнгөрсөн ч гэсэн надад боломж байгаа гэдэгт, бидний хайрын түүх дуусаагүй гэдэгт, тэр минь над дээр нэг л өдөр ирнэ гэдэгт би итгэдэг, итгэсээр байх болно оо . . .  Олон жилийн өмнө тэрэндээ амласан амлалт, хэлсэн үгэндээ хүрсээр ирсэн юм шүү . Энэ амлалтандаа ч багтах болно оо . . . Ханиаа . . .  Анх тэрнийгээ шууд л хайраа биш ханиаа гэж дуудаж билээ. Амьдралыг минь алдаа оноо бүхэнд надтай хамт байж. Энэ л насаа надад хань болж хамтдаа барах хань минь мөн гэдгийг мэдэж байсан болохоор шүү дээ . . . Бурханаас надад өгсөн хамгийн нандин бэлэг минь . . . Заавал над дээрээ эргэж ирээрэй ханиаа . . . Бидний хайрын түүх дуусаагүй гэдэгт би итгэдэг . . .

"... Алдаа бүхэн минь аваачина аж жаргалын үүдэнд
 Чи минь миний амьдралын ганц алдаа шүү дээ ..." 








No comments:

Post a Comment

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...