Wednesday, March 22, 2017

Хүлээлт ...


Зарим хүмүүсийн хувьд энэ үг хэтэрхий үнэ цэнэгүй, амнаас нь амархан унадаг байж болох. Тэр тусмаа одоогийн хүүхдүүдийн хувьд. Хүнийг хүлээнэ гэдэг тэр тусмаа хайртай хүнээ хүлээнэ гэдэг ямар зүйл болохыг яг л над шиг зам мөрийг туулж яваа хүмүүс ойлгох байх л даа ... Гэхдээ зарим хүмүүс хүлээлт гэдэг зүйлийг хэтэрхий амар хялбараар ойлгоод байх шиг. Тэр минь алс хол хүний нутаг луу эрдэм ном сурахаар  яваад урт хугацаа өнгөрч байна. Энэ урт хугацаанд тэрнийгээ дэндүү олон удаа гомдоож, зовоож байсан. Тэр бүх зүйлдээ одоо би цаг минут бүр харамсаж сууна.  Гэхдээ дэргэд минь байхгүй ч гэсэн тэр минь надаас холдсон ч гэсэн өдөр хоног өнгөрөх тусам тэрэндээ улам ихээр дурлаж, хайрлаж, датагдах юм энэ олон жил өнгөрсөн ч гэсэн улам ихээр ... Залуусдаа хэлэхэд хүлээнэ гэдэг үгний үнэ цэнэ хэлэх, ярих биш хийж, харуулахдаа байдаг юм шүү ... 


No comments:

Post a Comment

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...