Блогдоо юм бичилгүй аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хоёр сарын хугацаа үнэхээр урт бас дэндүү их зүйлс болсон хоёр сар байлаа гэхүү дээ. Цаг хугацаа урсдагаараа урсаж, өдөр хоног өнгөрдөгөөрөө өнгөрсөн ч гэсэн тэрнийгээ бодоогүй, үгүйлээгүй өдөр хоног, цаг хугацаа, хором мөч надад байгаагүй ээ. Алхаж байгаа алхам бүрт минь, амьсгалж байгаа агаар бүрт минь тэр минь байсан хэвээр. Өнөөдрийн хувьд 2017/06/28 ны өдөр гэхдээ 29 гэж блог дээр гарах болуу яагаад гэвэл тэрний минь байдаг газар одоо 28 болж байгаа болохоор. Энэ ямар өдрийг яагаад ингэж тодотгоод байгаан бол гэж гайхаж магадгүй л юм. Энэ ямар өдөр вэ гэж үү энэ бол тэрэнтэйгээ үеэрхэж, албан ёсоор найз бүсгүйгээ болгосон өдөр юм л даа. Тэрнийгээ хамгийн анх харсанаас хойш 4 жил гарангийн хугацаа, хамтдаа амьдралын алдаа оноо бүхнийг хамтдаа туулаад 3 жилийн нүүрийг аль хэдийн үзжээ. ( Гэхдээ одоо хэрнэ хамт байсан бол шүү дээ ). Одоо тэр минь алс хол хүний нутагт мөрөөдлийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө эрдэм ном сурж байгаа. Бас өөр нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаад удаж байгаа. Гэхдээ тэрнийхээ харцнаас аз жаргалтай байгааг нь хараад, ирээдүй нь гэрэл гэгээгээр дүүрэн байгааг хараад, тэрнийгээ хамгийн мундаг нь байгааг хараад, хайр халамжаар дүүрэн бялхаж байгааг алс холоос хараад, би хамгийн ихээр баяралдаг юм.
Минийх болоогүй тэр нэгэн бүсгүй мөнхөд би тэрнийг л гэнэ. Энэ блогийг, миний бичиж байгаа энэ зүйлийг магадгүй хэзээ ч тэр уншихгүй байж ч мэдэх юм. Гэхдээ чамдаа энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. 3 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үргэлж аз жаргал, хайр халамжаар бялхаж яваарай. Тэгвэл би ч гэсэн жаргалтай байх болно ...