Monday, July 10, 2017

Гэртээ тавтай морил


2017 оны 7 сарын 11- ны өдөр аль хэдийн 2 жилийн хугацаа өнгөрчихөж. Хамгийн хурдан, хамгийн гайхалтай зүйл бол цаг хугацаа гэдэг байхаа. Энэ урт хугацааны дараа чи минь эргээд эх орондоо ирж байна. Хамгийн нандин гэр бүл, хамгаас хайртай найз нөхөдтэйгээ урт удаан, хүнд хэцүү цаг хугацааны дараа хамгийн нандин бүхэнтэйгээ уулзах гэж байна. Чиний өмнөөс би дэндүү их баярлаад догдлоод байх юм. Яг л бид 2- ийн ярьдаг, төсөөлдөг байсан шиг тэр л учрал, тэр л мөч хэсэгхэн хугацааны дараа дохиох гэж байна. Гэхдээ надгүйгээр ... Гэхдээ холоос чинийхээ царайг харах болно оо. Би очих болно оо нисэх буудал дээр чамайгаа тосох болно. Яг л чамайгаа 2 жилийн өмнө алс хол хүний нутаг луу үдэн гаргаж өгж байсан яг л тэр өдөр шиг ... Догдлол, сандрал, хүлээлтээс илүү үнэхээр их айдас надад байна. Энэ урт удаан хугацааны дараа чамайгаа тэвэрч чадахгүй, чамайгаа мэдэрч чадахгүй, санасан шүү гээд үнсэж чадахгүй. Холоос царайг чинь харахаас өөр юу ч хийж чадахгүй гэдэгээ бодохоор арай хийж л тэвчиж байна. Уг нь ийм зүйлс бичих ёсгүй байсан юмсан уучлаарай. Эх орондоо, эх нутагтаа, гэр бүлдээ, найз нөхөддөө, гэртээ тавтай морил доо чи минь.


No comments:

Post a Comment

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...