Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихсан байсан. Бараг 3 цаг гаран байх. Магадгүй энэ удаад царайг харж магадгүй гэж дэндүү их найдсан байх. Гэхдээ энэ удаад би илүү их азтай байсан шүү. 3 хан метр тэрэнтэйгээ 3 хан метр ойрхон байсан ч гэсэн миний зориг үнэхээр хүрээгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Тэрнийхээ царайг харж чадаагүй хэрнээ надаас хэдхэн метрийн зайд байгааг мэдчихээд бүх бие хөшчих шиг болсон, хөдлөх байтугай харц минь ч тогтохгүй бүх бие салгалаад л, сандраад л, зүрх хэр хурдан цохилж байсныг ч үнэндээ мэдэх юм алга. Яг л 4 жилийн өмнө анх тэрэнтэйгээ уулзах гэж байхдаа мэдэрч байсан яг л тэр бүх мэдрэмж тэр чигээрээ байсан. Олон жил өнгөрсөн ч бүх зүйл яг л анхных шигээ дэндүү гайхалтай бас аймшигтай. Энэ урт удаан хугацаа өнгөрсөн ч гэсэн өдөр бүр яг л анхных шигээ түүнийгээ шинээр хайралдаг болохоор тэр юм бол уу ??? Хичнээн тэр минь өөр нэгнийг хайрладаг болоод удаж байгаа ч гэсэн дээ ... :( Би мэдэрдэг түүнийгээ эд эс бүрээрээ ... одоо ч гэсэн яг л хэвээр ... Хэдэн мянган км- ын алсад байсан тэр минь хэдхэн метрын хажууд байхад санасан шүү гээд очоод тэвэрч чадахгүй, хайртай шүү гээд духан дээр нь зөөлхөн үнсэж чадахгүй, ганцахан минут ч уулзах байтугай алсаас ч царайг нь харж чадахгүй байна гэдэг ...
Энэ мэдрэмж ........................................................
Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна.
No comments:
Post a Comment