Wednesday, March 22, 2017

Сэтгэлийн шарх ...

... Шарх гэдэг зүйл ер нь яг юу юм бэ ? ямар нэгэн эд зүйлээс болж таны бие махбодь гэмтэхийг хэлэх байх л даа. Харин сэтгэлийн шарх гэж яг юу юм бол ??? Хэн нэгэн хүнээс болж хэн нэгэн хүний хэлсэн үг хийсэн үйлдэлээс болж, итгэл алдаж, мэхлэгдэж, магадгүй туйлдаа хүртэл гомдсон сэтгэлийг сэтгэлийн шарх гэх байх. Энэ бол зөвхөн миний л бодол юм шүү. Магадгүй хүн хамгийн их хайралдаг хүндээ хамгийн их гомддог гэж үнэн байх тэхээр магадгүй хамгийн их хайралдаг тэр хүнээсээ хамгийн их сэтгэлийн шархыг авдаг байх. Яагаад энэ зүйлийн талаар бичсэн бэ гэхээр сая нүүрномоо ухаж байгаад тэрний /нөгөө гол дүрийн баатар/ бусадтай хуваалцсан зургийг харсан юм. Би тэрнийгээ хамгийн их гомдоож, тэрэндээ дэндүү их сэтгэлийн шарх үлдээсэн хүн. Гаргасан алдаа бүхэн дээ одоо би цаг минут бүр харамсаж сууна даа. Нэг дуун дээр байдаг даа "Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү" гэж энэ маш үнэн үг шүү хүнийг хайрлана гэдэг маш том үүрэг хариуцлага юм шүү залуусаа ...  Хайртай хүнээ олсон бол ясан ч алдаж болдоггүй юм шүү чи хайртайл бол тэрнийхээ төлөө золиос гаргаж өөрчилөгдөж чаддаг байх хэрэгтэй хүнд жинхэнэ хайр ганц л удаа олддог юм шүү .. Над шиг л алдаа битгий гаргаарай залуусаа ... 


No comments:

Post a Comment

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...