Wednesday, March 22, 2017

1000 өдөр


Үнэхээр багагүй урт хугацаа шүү 2 жил 8 сар 24 хоног /1000 өдөр/ ... Энэ өдөр хоног үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Саяхан л анх тэрнийгээ автусанд харж байсан юм шиг санагдах юм. Тэр өдрөөс хойш олон жил өнгөрчээ. Одоо тэр минь хажууд байхгүй ч гэсэн өдөр бүр яг л анхны шигээ чамдаа шинээр дурлаж, чамдаа өдөр бүр татагдах юмдаа. Энэ бүхэн үргэлжилсээр байх болно оо. Ахиад ганцахан ганцахан удаа надад боломж олддогсон бол бүх алдаагаа залруулахсан. Гэхдээ тийм өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт би чин зүрхнээсээ итгэдэг. Hope - итгэл найдвар гэсэн утгатай үг. Тэр минь үргэлж миний итгэл найдвар минь байсан юм байсаар ч байх болно оо. Хамаг сэтгэл, зүрх минь шингэсэн энэ бүх зүйлийг минь тэр минь хэзээ нэгэн өдөр хараасай гэж чин зүрхнээсээ хүсэж байна. Тэр өдөр чи минь миний сэтгэлийг жоохон ч гэсэн мэдрэх байх гэж найдах юм даа ... Энэ бүх зүйл дөнгөж л эхлэл нь юм шүү ... Анх 1000 өдрийн өмнө чамдаа амалсан амлалтандаа одоо хэрнэ багтаж явна даа. Багтсан чигээрээ л дуусах болно оо. Чамдаа энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе ... 


No comments:

Post a Comment

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...