Би олон хайрын тухай грүппээс өөрсдынхөө хайрын түүхийг олж харж байсан. Миний хайрын түүх бусад хосуудых шиг гайхалтай биш ч гэсэн миний хувьд хамгийн гайхалтай түүх юм шүү. Олон хосыг тэр тусмаа бие биенээсээ хол байдаг хосуудыг бие биенээ улам илүү ойлгоосой, бие биенээ илүү их хайрлаасай гэсэндээ, над шиг алдаа битгий гаргаасай гэсэндээ бидний түүхийг бусадтай хуваалцахыг хүссэн /зөвшөөрсөн/ юм. Хэрвээ тэр түүхийг уншахыг хэн нэгэн хүсвэл миний энэ блог д байгаа уншиж болно шүү . Би блог доо юм бичиж оруулах бүрдээ дээд хэсэгт нь дууны линк тавьдаг юм. Дуу гэдэг гайхалтай зүйл шүү дээ. Хүн гэдэг аз жаргалтай байх үедээ дууны хөг аялгууг мэдэрч, гуниглаж ганцаардсан үедээ дууны үгийг мэдэрдэг гэдэг. Бас ямар нэгэн гайхалтай дуу сонсоход ямар нэгэн гайхалтай дурсамжиндаа эргэж очсон юм шиг санагддаг шүү дээ ... Энэ блогийг тэрэндээ зориулж сэтгэл дотроо байгаа тэр их зүйлсийн өчүүхэн хэсгийг бусдад бас тэрэндээ жоохон ч гэсэн мэдрүүлэхийг хүсдэг юм. Бас олон хүнийг хайртай хүнээ битгий гомдоогоосой гэсэндээ нэг зүйлийг ухаараасай гэсэндээ нээсэн юм. Тэрнийгээ над дээр иргээд ирээсэй гэж цаг минут бүр залбирч бас хүсдэг. Энэ олон жил өнгөрсөн ч гэсэн хайрын минь түүх дуусаагүй гэдэгт итгэж найдаж сууна даа ...
Subscribe to:
Post Comments (Atom)
Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна
https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhZl9alvBGR68c1cZAFrdFVQBaj18qVuRYILL1aqeQTYqgOm18mfJ8RGMl8HnoKl4WNkRvhu3bdqJsV6-9HP0JThV5JdN01SWIQXaIvg8XNVRK-sVwyhsVok-eRUAAiLS9QEuz4_feYODw1/s400/12799137_453966844794893_5944977170803450696_n.jpg)
-
https://www.youtube.com/watch?v=koJlIGDImiU Engiin l negen ugluu nartai ghdee tiim ch haluun bish jiriin l negen namriin nalga r udur...
-
... Шарх гэдэг зүйл ер нь яг юу юм бэ ? ямар нэгэн эд зүйлээс болж таны бие махбодь гэмтэхийг хэлэх байх л даа. Харин сэтгэлийн шарх гэж яг...
-
https://www.youtube.com/watch?v=oUFJJNQGwhk 2017 оны 7 сарын 11- ны өдөр аль хэдийн 2 жилийн хугацаа өнгөрчихөж. Хамгийн хурдан, хамгий...
No comments:
Post a Comment