Wednesday, March 29, 2017

Хөг аялгуу

Хөг аялгуу, дуу гэдэг зүйл үнэхээр гайхалтай. Чи тэрнийг сонсоод уйтгар гуниг, аз жаргал гээд бүхнийг мэдэрч болно. Чи хэрвээ хүсвэл сайхан дуу сонсоод эргээд очихыг хүсэж байгаа яг тэр үедээ эргээд очиж болно гэж би боддог юм. Тэр минь үнэхээр үнэхээр гоё дуулдаг юм. Тэрнийгээ дуулахаар дууных нь хөг аялгуу бүрт би улам ихээр дуралдаг баййсан юм. Тэр минь яваад аль хэдийн 2 жил өнгөрчээ. Өдөр бүр санаж, цаг минут бүр үгүйлэх юмдаа. Алхасан алхам бүр, амьсгалсан агаар болгонд  тэр минь мэдрэгддэг болохоор аргачгүй биз дээ. Тэр минь л аз жаргалтай байвал миний хувьд тэр л хангалттай. Гэхдээ над дээрээ хэзээ нэгэн өдөр заавал эргээд ирнэ гэдэгт би итгэж, найдаж хүлээж байна даа ... Энэ бичлэгний хувьд тэрнийгээ явахын өмнө хамтдаа гарцгааж нэг өдрийг хэзээ ч мартагдхааргүй гайхалтай өнгрөөсөн юм. Тэр өдөр тэрэндээ зориулж дуулж өгсөн дуу байгаа юм. Тийм ч сайхан дуулдаггүй болохоор битгий шоолоорой. Энэ дууг сонсох бүртээ тэрнийгээ улам их санаж, үгүйлэх юм. Хэзээ нэгэн өдөр чи минь миний энэ блогийг үзээд, миний бичиж үлдээдэг бүх зүйлийг үзээд миний сэтгэлийг жоохон ч гэсэн ойлгоосой гэж хүсэж байна даа. Надад өөр хүсэх зүйл алга даа ...



No comments:

Post a Comment

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...