Тэрний минь хамгийн сайн найзуудын нэг өнөөдөр тэмцээнтэй гээд очиж үзэнгээ, уулзсан юм. Тэрнийхээ талаар ярилцаж сэтгэлээ жоохон ч гэсэн онгойлгосон юм. Тэрний минь хамгийн сайн найзууд бүгд л надад маш сайн л даа. Өнөөдөр нэг гайхалтай зүйл сонсоод үнэхээр их баярлаж, итгэл найдвар минь улам л их баталгаажсан шүү. Найзууд нь бүгд л бид 2- ыг эргээд хамтдаа байгаасай гэж хүсдэг гэсэн. Би үнэхээр их баярлаж байгаа. Тэрний минь сайн назйууд бүгд л тэрнээс минь дуталгүй намайг сайн мэддэг. Тэр минь байнга л найзууддаа миний талаар ярьдаг байсан юм. Хүн болгон бид 2т атаархадаг тийм л сайхан хосууд байлаа. Тэрнийгээ өдөр бүр, цаг минут бүр л санаж, үгүйлэх юм даа. Нээрээ өнгөрсөн шөнө тэрнийгээ зүүдлээд чангаас чанга тэвэрчихээд л усан хулгана болтлоо, ээртлээ уйлж байна гэж зүүдэлсэн. Анх тэрнийгээ явсанаас хойш өдөр бүр л зүүдэлдэг байлаа. Тэгээд зүүдлэлгүй нилээн удсан юм. Тэгээд тэрэнтэйгээ холбоочгүй байдаг болохоор орой бүр л ядаж зүүдэндээ учрах юмсан гэж хүсдэг байлаа. Магадгүй хэтэрхий их хүсдэг болохоор зүүдэнд минь д ч орж ирдэггүй байх л даа. Гэхдээ зүүдэлсэндээ бүүр үнэхээр үнэхээр их баярлаж байгаа шүү. Яг үнэнээ хэлэхэд тэрэнтэйгээ би холбоочгүй байдаг юм. Найзууд нь хүртэл хэдэн мянган км- ын хол холбоо ч байхгүй яаж тэвчиж, хүлээж, улам ихээр хайрлаж чаддаг байна аа гээд л ... Энэ бүхэн үнэхээр хэцүү л дээ үнэхээр хэцүү ... Гэхдээ дэндүү их хайртай болохоор, иргээд над дээрээ ирнэ гэж чин сэтгэлээсээ итгэдэг болохоор, бидний хайрын түүх одоо хэрнэ дуусаагүй гэж найддаг болохоор л бүхнийг тэвчиж хүлээдэг юм. Аав ээж минь хүртэл дэндүү их хайртайг минь мэддэг болохоор бүх зүйл сайхан болно оо ... миний хүү тэвчээртэй хайрдаа үнэнч байдаг юм шүү гэж ирээд л манай торомгор алаг буцаад заавал ирнэ ээ гээд л ... Аав ээж 2 минь тэрнийг минь торомгор алаг гэж дууддаг байсан юм. Аав ээж минь үргэлж хажууд минь байж сэтгэл санаагаар дэмждэг болохоор хүчтэй байж чаддаг юм. Гэр бүлээрээ л тэрнийгээ эргээд ирээсэй гэж хүсэж, найдаж сууна даа ...
"Би зүрхэндээ нууцхан гуйлаа
Буцаад ирнэ гэж өөртөө шивнэ лээ
Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
Үргэлж надтай үүрд би чамтай"
No comments:
Post a Comment