Өдөр бүр улам л хэцүү болж байна ... Яагаад яагаад гэж өөрөөсөө байнга асуух юм. Би бодсон юм тэр хүнийг анх харсанаас хойш аль хэдийн 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэр хүнийг хайрлаад маш удаан хугацаа өнгөрчээ. Гэхдээ өдөр бүр л яг л анхных шигээ тэрэндээ шинээр дуралдаг. Хичнээн алс хол байгаа ч гэсэн, хичнээн надаас явсан ч гэсэн. Би зарим хүмүүсийг үнэхээр гайхах юм 2 ч хүрэхгүй сарын өмнө хэн нэгнийг хайраа гээд дуудаж явсанаа төд удалгүй өөр нэгнийг хайраа гээд хамтдаа ирээдүйгээ яриад явах юм. Энэ бүхэн зүгээр л ийм амархан байдаг юм уу ? Эсвэл би бүх зүйлийг хүндрүүлж, хүндээр тусгаж аваад байгаа юм уу ? Хэн нэгнийг хайрлана гэдэг эсвэл тийм амархан болчихсон юм уу ? Харин Би гэдэг хүн олон жилийн өмнө тэрэндээ хэлсэн үг, амалсан амлалт болгондоо багтаж дуусахын тулд өдөр бүр цаг минут болгон хичээж, тэвчиж, хүлээж байна даа. Үнэнч гэдэг үгний үнэ цэнэ нь цаг хугацааны уртад хувирашгүй, нугарахгүй байхдаа гэдэг байхаа. Өнөөдөр тэрнийгээ монголд иргэж ирнэ гэдгийг сонссон юм 7 сарын 6 нд ирнэ гэсэн. Гэхдээ түр хугацаагаар л даа ... 2 жилийн дараа ирэх гэж байна шүү дээ. Найзууд нь надаас баярлаж байна уу ? гэж асуусан юм. Миний хувьд баярлах биш үнэхээр их айж байх шиг. Тэртээ хол биш хажууханд минь байгааг мэдсээр байж уулзаж чадахгүй. Харж байгаа хэрнээ очоод тэврээд авч чадахгүй. Өөр нэгний гарнаас атгаад явж байгааг нь харна гэхээр улум бүр л зүрх зүсэгдэж, улам бүр л хэцүү болох юм шиг. Гэхдээ тэр минь эх орондоо эргэж ирээд хайртай найз нартайгаа, найз залуутайгаа уулзаад жаргалтай байна гэхээр сайхан байна аа ... Би яхав дээ алсаас л жаргалтай инээмсэглэлийг нь харж байвал болно доо ... Гэхдээ л сэтгэлийн минь гүнд ...............
Friday, April 7, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна
https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...

-
https://www.youtube.com/watch?v=koJlIGDImiU Engiin l negen ugluu nartai ghdee tiim ch haluun bish jiriin l negen namriin nalga r udur...
-
... Шарх гэдэг зүйл ер нь яг юу юм бэ ? ямар нэгэн эд зүйлээс болж таны бие махбодь гэмтэхийг хэлэх байх л даа. Харин сэтгэлийн шарх гэж яг...
-
https://www.youtube.com/watch?v=oUFJJNQGwhk 2017 оны 7 сарын 11- ны өдөр аль хэдийн 2 жилийн хугацаа өнгөрчихөж. Хамгийн хурдан, хамгий...
No comments:
Post a Comment