Хүн хүн гэдэг магадгүй хамгийн шуналтай амьтан байх. Тэрнийхээ царайг ганцахан ганцахан удаа харчихвал өөр юу ч хүсэхгүй гэж өөртөө хэлж байсан. Хүссэнэрээ би тэрнийхээ царайг холоос ч гэсэн дээ ганцахан удаа харж чадсан. Гэхдээ би шунасан царайг нь ганцахан удаа харчихвал хангалттай өөр юу ч хүсэхгүй гэж өөртөө хэлж байсан ч гэсэн би шунасан ахиад ганцахан удаа царайг нь харахыг хүссэн. Магадгүй тэр шуналаасаа ч болсон байх өнөөдөр өөрийн мэдэлгүй л тэрнийхээ гэрийн гадаа цонхон доор нь очоод суучихсан байсан. 3 эсвэл 4 цаг мэдэхгүй дээ хэдэн цаг суусанаа ч мэдэхгүй байна. Ахиад ганцахан ганцахан удаа царайг харахыг хүссэн тэр шуналаасаа болсон байх л даа. Гэхдээ өнөөдөр би азгүй байсан гэхүү дээ царайг нь харж чадаагүй ээ. Хүн гэдэг дэндүү шуналтай амьтан ч дэндүү сохор зөнтэй байдаг юм шиг. Хамгийн муу луу нь өөрийн мэдэлгүй тэмүүлдэг гэдэг шүү дээ яг л үүнтэй адил хорвоог хамт туулах хань минь гэдгийг мэдсээр байж уурлуулж, хатуу үгсээр дэндүү ихээр гомдоодог. Алдсан хойноо л ухаардаг нь хүмүүний хамгийн том эмгэнэл байх л даа. Би өдөр бүр, цаг минут бүр харамсаж, гутарч сууна даа. Чаддагсан бол хүн бүхэнд энэ зүйлийг тархинд суутал мэдүүлж өгөх юмсан. Даанч энэ бол хүний амьдрал шүү дээ ...
Магадгүй маргааш ч гэсэн өөрийн мэдэлгүй гэрийнх нь цонхон доор очоод суух байх даа.
Тэр минь миний Мөрөөдөл шүү дээ. Би Мөрөөдлөө хэзээ ч орхиж чадахгүй ...
No comments:
Post a Comment