Thursday, July 13, 2017

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна


          Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихсан байсан. Бараг 3 цаг гаран байх. Магадгүй энэ удаад царайг харж магадгүй гэж дэндүү их найдсан байх. Гэхдээ энэ удаад би илүү их азтай байсан шүү. 3 хан метр тэрэнтэйгээ 3 хан метр ойрхон байсан ч гэсэн миний зориг үнэхээр хүрээгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Тэрнийхээ царайг харж чадаагүй хэрнээ надаас хэдхэн метрийн зайд байгааг мэдчихээд бүх бие хөшчих шиг болсон, хөдлөх байтугай харц минь ч тогтохгүй бүх бие салгалаад л, сандраад л, зүрх хэр хурдан цохилж байсныг ч үнэндээ мэдэх юм алга. Яг л 4 жилийн өмнө анх тэрэнтэйгээ уулзах гэж байхдаа мэдэрч байсан яг л тэр бүх мэдрэмж тэр чигээрээ байсан. Олон жил өнгөрсөн ч бүх зүйл яг л анхных шигээ дэндүү гайхалтай бас аймшигтай. Энэ урт удаан хугацаа өнгөрсөн ч гэсэн өдөр бүр яг л анхных шигээ түүнийгээ шинээр хайралдаг болохоор тэр юм бол уу ??? Хичнээн тэр минь өөр нэгнийг хайрладаг болоод удаж байгаа ч гэсэн дээ ...  :( Би мэдэрдэг түүнийгээ эд эс бүрээрээ ... одоо ч гэсэн яг л хэвээр ... Хэдэн мянган км- ын алсад байсан тэр минь хэдхэн метрын хажууд байхад санасан шүү гээд очоод тэвэрч чадахгүй, хайртай шүү гээд духан дээр нь зөөлхөн үнсэж чадахгүй, ганцахан минут ч уулзах байтугай алсаас ч царайг нь харж чадахгүй байна гэдэг ...
Энэ мэдрэмж ........................................................
Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна.





Wednesday, July 12, 2017

Шунал


Хүн хүн гэдэг магадгүй хамгийн шуналтай амьтан байх. Тэрнийхээ царайг ганцахан ганцахан удаа харчихвал өөр юу ч хүсэхгүй гэж өөртөө хэлж байсан. Хүссэнэрээ би тэрнийхээ царайг холоос ч  гэсэн дээ ганцахан удаа харж чадсан. Гэхдээ би шунасан царайг нь ганцахан удаа харчихвал хангалттай өөр юу ч хүсэхгүй гэж өөртөө хэлж байсан ч гэсэн би шунасан ахиад ганцахан удаа царайг нь харахыг хүссэн. Магадгүй тэр шуналаасаа ч болсон байх өнөөдөр өөрийн мэдэлгүй л тэрнийхээ гэрийн гадаа цонхон доор нь очоод суучихсан байсан. 3 эсвэл 4 цаг мэдэхгүй дээ хэдэн цаг суусанаа ч мэдэхгүй байна. Ахиад ганцахан ганцахан удаа царайг харахыг хүссэн тэр шуналаасаа болсон байх л даа. Гэхдээ өнөөдөр би азгүй байсан гэхүү дээ царайг нь харж чадаагүй ээ. Хүн гэдэг дэндүү шуналтай амьтан ч дэндүү сохор зөнтэй байдаг юм шиг. Хамгийн муу луу нь өөрийн мэдэлгүй тэмүүлдэг гэдэг шүү дээ яг л үүнтэй адил хорвоог хамт туулах хань минь гэдгийг мэдсээр байж уурлуулж, хатуу үгсээр дэндүү ихээр гомдоодог. Алдсан хойноо л ухаардаг нь хүмүүний хамгийн том эмгэнэл байх л даа. Би өдөр бүр, цаг минут бүр харамсаж, гутарч сууна даа. Чаддагсан бол хүн бүхэнд энэ зүйлийг тархинд суутал мэдүүлж өгөх юмсан. Даанч энэ бол хүний амьдрал шүү дээ ... 
Магадгүй маргааш ч гэсэн өөрийн мэдэлгүй гэрийнх нь цонхон доор очоод суух байх даа. 
Тэр минь миний Мөрөөдөл шүү дээ. Би Мөрөөдлөө хэзээ ч орхиж чадахгүй ... 


Tuesday, July 11, 2017

Бороотой хамт яваад, Бороотой хамт ирж байна


Одоо 2 хон 2 хон цагийн дараа чи минь ирлээ. Үнэхээр их баярлаж, хөөрж дэндүү их аз жаргалтай байна. Аль хэдийн чи минь өөр нэгнийг хайрлах болсон ч гэсэн. Яг л энэ өдрийг, энэ мөчийг ямар удаан хүлээлээдээ. Чи минь ч гэсэн эх орон, гэр бүл, найз нөхөд дээрээ ирэх гээд ямар их баярлаж, догдлож байгаа бол. Онгоц нь 23:40 минутанд газардана гэсэн. Чамдаа мэдэгдэлгүйүгээр холоос болтугай царайг нь харахыг ямар их хүсэж байна гээч. Ахиж царайг харж чадахгүй байх л гэхээс дэндүү их айж байна. Эмнэлэгээсээ оргоод гараад ирсэн болохоор нисэх буудал дээр ганцахан минут ч гэсэн царайг нь холоос харчихаад шууд л эмнэлэг лүү гээ явна даа. Үнэхээр их өвдөж байгаа ч гэсэн яг одоо бол үнэхээр юу ч мэдрэгдэхгүй юм. Зүгээр л энэ хорвоо дээр хамгийн жаргалтай хүн нь ганцахан би юм шиг л ... 

Чи минь 2 жилийн өмнө бороотой хамт алс хол хүний нутаг луу ирээдүйнхээ төлөө, эрдэм ном сурахаар мордсон. Харин өнөөдөр чи минь бороотой хамт эх орондоо эргэн ирж байна ... Бурханаас надад өгсөн хамгийн нандин бэлэг минь ... 


Monday, July 10, 2017

Гэртээ тавтай морил


2017 оны 7 сарын 11- ны өдөр аль хэдийн 2 жилийн хугацаа өнгөрчихөж. Хамгийн хурдан, хамгийн гайхалтай зүйл бол цаг хугацаа гэдэг байхаа. Энэ урт хугацааны дараа чи минь эргээд эх орондоо ирж байна. Хамгийн нандин гэр бүл, хамгаас хайртай найз нөхөдтэйгээ урт удаан, хүнд хэцүү цаг хугацааны дараа хамгийн нандин бүхэнтэйгээ уулзах гэж байна. Чиний өмнөөс би дэндүү их баярлаад догдлоод байх юм. Яг л бид 2- ийн ярьдаг, төсөөлдөг байсан шиг тэр л учрал, тэр л мөч хэсэгхэн хугацааны дараа дохиох гэж байна. Гэхдээ надгүйгээр ... Гэхдээ холоос чинийхээ царайг харах болно оо. Би очих болно оо нисэх буудал дээр чамайгаа тосох болно. Яг л чамайгаа 2 жилийн өмнө алс хол хүний нутаг луу үдэн гаргаж өгж байсан яг л тэр өдөр шиг ... Догдлол, сандрал, хүлээлтээс илүү үнэхээр их айдас надад байна. Энэ урт удаан хугацааны дараа чамайгаа тэвэрч чадахгүй, чамайгаа мэдэрч чадахгүй, санасан шүү гээд үнсэж чадахгүй. Холоос царайг чинь харахаас өөр юу ч хийж чадахгүй гэдэгээ бодохоор арай хийж л тэвчиж байна. Уг нь ийм зүйлс бичих ёсгүй байсан юмсан уучлаарай. Эх орондоо, эх нутагтаа, гэр бүлдээ, найз нөхөддөө, гэртээ тавтай морил доо чи минь.


Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...