Thursday, July 13, 2017

Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна


          Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихсан байсан. Бараг 3 цаг гаран байх. Магадгүй энэ удаад царайг харж магадгүй гэж дэндүү их найдсан байх. Гэхдээ энэ удаад би илүү их азтай байсан шүү. 3 хан метр тэрэнтэйгээ 3 хан метр ойрхон байсан ч гэсэн миний зориг үнэхээр хүрээгүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Тэрнийхээ царайг харж чадаагүй хэрнээ надаас хэдхэн метрийн зайд байгааг мэдчихээд бүх бие хөшчих шиг болсон, хөдлөх байтугай харц минь ч тогтохгүй бүх бие салгалаад л, сандраад л, зүрх хэр хурдан цохилж байсныг ч үнэндээ мэдэх юм алга. Яг л 4 жилийн өмнө анх тэрэнтэйгээ уулзах гэж байхдаа мэдэрч байсан яг л тэр бүх мэдрэмж тэр чигээрээ байсан. Олон жил өнгөрсөн ч бүх зүйл яг л анхных шигээ дэндүү гайхалтай бас аймшигтай. Энэ урт удаан хугацаа өнгөрсөн ч гэсэн өдөр бүр яг л анхных шигээ түүнийгээ шинээр хайралдаг болохоор тэр юм бол уу ??? Хичнээн тэр минь өөр нэгнийг хайрладаг болоод удаж байгаа ч гэсэн дээ ...  :( Би мэдэрдэг түүнийгээ эд эс бүрээрээ ... одоо ч гэсэн яг л хэвээр ... Хэдэн мянган км- ын алсад байсан тэр минь хэдхэн метрын хажууд байхад санасан шүү гээд очоод тэвэрч чадахгүй, хайртай шүү гээд духан дээр нь зөөлхөн үнсэж чадахгүй, ганцахан минут ч уулзах байтугай алсаас ч царайг нь харж чадахгүй байна гэдэг ...
Энэ мэдрэмж ........................................................
Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна.





Wednesday, July 12, 2017

Шунал


Хүн хүн гэдэг магадгүй хамгийн шуналтай амьтан байх. Тэрнийхээ царайг ганцахан ганцахан удаа харчихвал өөр юу ч хүсэхгүй гэж өөртөө хэлж байсан. Хүссэнэрээ би тэрнийхээ царайг холоос ч  гэсэн дээ ганцахан удаа харж чадсан. Гэхдээ би шунасан царайг нь ганцахан удаа харчихвал хангалттай өөр юу ч хүсэхгүй гэж өөртөө хэлж байсан ч гэсэн би шунасан ахиад ганцахан удаа царайг нь харахыг хүссэн. Магадгүй тэр шуналаасаа ч болсон байх өнөөдөр өөрийн мэдэлгүй л тэрнийхээ гэрийн гадаа цонхон доор нь очоод суучихсан байсан. 3 эсвэл 4 цаг мэдэхгүй дээ хэдэн цаг суусанаа ч мэдэхгүй байна. Ахиад ганцахан ганцахан удаа царайг харахыг хүссэн тэр шуналаасаа болсон байх л даа. Гэхдээ өнөөдөр би азгүй байсан гэхүү дээ царайг нь харж чадаагүй ээ. Хүн гэдэг дэндүү шуналтай амьтан ч дэндүү сохор зөнтэй байдаг юм шиг. Хамгийн муу луу нь өөрийн мэдэлгүй тэмүүлдэг гэдэг шүү дээ яг л үүнтэй адил хорвоог хамт туулах хань минь гэдгийг мэдсээр байж уурлуулж, хатуу үгсээр дэндүү ихээр гомдоодог. Алдсан хойноо л ухаардаг нь хүмүүний хамгийн том эмгэнэл байх л даа. Би өдөр бүр, цаг минут бүр харамсаж, гутарч сууна даа. Чаддагсан бол хүн бүхэнд энэ зүйлийг тархинд суутал мэдүүлж өгөх юмсан. Даанч энэ бол хүний амьдрал шүү дээ ... 
Магадгүй маргааш ч гэсэн өөрийн мэдэлгүй гэрийнх нь цонхон доор очоод суух байх даа. 
Тэр минь миний Мөрөөдөл шүү дээ. Би Мөрөөдлөө хэзээ ч орхиж чадахгүй ... 


Tuesday, July 11, 2017

Бороотой хамт яваад, Бороотой хамт ирж байна


Одоо 2 хон 2 хон цагийн дараа чи минь ирлээ. Үнэхээр их баярлаж, хөөрж дэндүү их аз жаргалтай байна. Аль хэдийн чи минь өөр нэгнийг хайрлах болсон ч гэсэн. Яг л энэ өдрийг, энэ мөчийг ямар удаан хүлээлээдээ. Чи минь ч гэсэн эх орон, гэр бүл, найз нөхөд дээрээ ирэх гээд ямар их баярлаж, догдлож байгаа бол. Онгоц нь 23:40 минутанд газардана гэсэн. Чамдаа мэдэгдэлгүйүгээр холоос болтугай царайг нь харахыг ямар их хүсэж байна гээч. Ахиж царайг харж чадахгүй байх л гэхээс дэндүү их айж байна. Эмнэлэгээсээ оргоод гараад ирсэн болохоор нисэх буудал дээр ганцахан минут ч гэсэн царайг нь холоос харчихаад шууд л эмнэлэг лүү гээ явна даа. Үнэхээр их өвдөж байгаа ч гэсэн яг одоо бол үнэхээр юу ч мэдрэгдэхгүй юм. Зүгээр л энэ хорвоо дээр хамгийн жаргалтай хүн нь ганцахан би юм шиг л ... 

Чи минь 2 жилийн өмнө бороотой хамт алс хол хүний нутаг луу ирээдүйнхээ төлөө, эрдэм ном сурахаар мордсон. Харин өнөөдөр чи минь бороотой хамт эх орондоо эргэн ирж байна ... Бурханаас надад өгсөн хамгийн нандин бэлэг минь ... 


Monday, July 10, 2017

Гэртээ тавтай морил


2017 оны 7 сарын 11- ны өдөр аль хэдийн 2 жилийн хугацаа өнгөрчихөж. Хамгийн хурдан, хамгийн гайхалтай зүйл бол цаг хугацаа гэдэг байхаа. Энэ урт хугацааны дараа чи минь эргээд эх орондоо ирж байна. Хамгийн нандин гэр бүл, хамгаас хайртай найз нөхөдтэйгээ урт удаан, хүнд хэцүү цаг хугацааны дараа хамгийн нандин бүхэнтэйгээ уулзах гэж байна. Чиний өмнөөс би дэндүү их баярлаад догдлоод байх юм. Яг л бид 2- ийн ярьдаг, төсөөлдөг байсан шиг тэр л учрал, тэр л мөч хэсэгхэн хугацааны дараа дохиох гэж байна. Гэхдээ надгүйгээр ... Гэхдээ холоос чинийхээ царайг харах болно оо. Би очих болно оо нисэх буудал дээр чамайгаа тосох болно. Яг л чамайгаа 2 жилийн өмнө алс хол хүний нутаг луу үдэн гаргаж өгж байсан яг л тэр өдөр шиг ... Догдлол, сандрал, хүлээлтээс илүү үнэхээр их айдас надад байна. Энэ урт удаан хугацааны дараа чамайгаа тэвэрч чадахгүй, чамайгаа мэдэрч чадахгүй, санасан шүү гээд үнсэж чадахгүй. Холоос царайг чинь харахаас өөр юу ч хийж чадахгүй гэдэгээ бодохоор арай хийж л тэвчиж байна. Уг нь ийм зүйлс бичих ёсгүй байсан юмсан уучлаарай. Эх орондоо, эх нутагтаа, гэр бүлдээ, найз нөхөддөө, гэртээ тавтай морил доо чи минь.


Wednesday, June 28, 2017

Ойн баярын мэнд




Блогдоо юм бичилгүй аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хоёр сарын хугацаа үнэхээр урт бас дэндүү их зүйлс болсон хоёр сар байлаа гэхүү дээ. Цаг хугацаа урсдагаараа урсаж, өдөр хоног өнгөрдөгөөрөө өнгөрсөн ч гэсэн тэрнийгээ бодоогүй, үгүйлээгүй өдөр хоног, цаг хугацаа, хором мөч надад байгаагүй ээ. Алхаж байгаа алхам бүрт минь, амьсгалж байгаа агаар бүрт минь тэр минь байсан хэвээр. Өнөөдрийн хувьд 2017/06/28 ны өдөр гэхдээ 29 гэж блог дээр гарах болуу яагаад гэвэл тэрний минь байдаг газар одоо 28 болж байгаа болохоор. Энэ ямар өдрийг яагаад ингэж тодотгоод байгаан бол гэж гайхаж магадгүй л юм. Энэ ямар өдөр вэ гэж үү энэ бол тэрэнтэйгээ үеэрхэж, албан ёсоор найз бүсгүйгээ болгосон өдөр юм л даа. Тэрнийгээ хамгийн анх харсанаас хойш 4 жил гарангийн хугацаа, хамтдаа амьдралын алдаа оноо бүхнийг хамтдаа туулаад 3 жилийн нүүрийг аль хэдийн үзжээ. ( Гэхдээ одоо хэрнэ хамт байсан бол шүү дээ ). Одоо тэр минь алс хол хүний нутагт мөрөөдлийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө эрдэм ном сурж байгаа. Бас өөр нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаад удаж байгаа. Гэхдээ тэрнийхээ харцнаас аз жаргалтай байгааг нь хараад, ирээдүй нь гэрэл гэгээгээр дүүрэн байгааг хараад, тэрнийгээ хамгийн мундаг нь байгааг хараад, хайр халамжаар дүүрэн бялхаж байгааг алс холоос хараад, би хамгийн ихээр баяралдаг юм. 
Минийх болоогүй тэр нэгэн  бүсгүй мөнхөд би тэрнийг л гэнэ. Энэ блогийг, миний бичиж байгаа энэ зүйлийг магадгүй хэзээ ч тэр уншихгүй байж ч мэдэх юм. Гэхдээ чамдаа энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. 3 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үргэлж аз жаргал, хайр халамжаар бялхаж яваарай. Тэгвэл би ч гэсэн жаргалтай байх болно ... 


Thursday, April 27, 2017

Мөрөөдөл


Үнэхээр үнэхээр аймшигтай 7 хоног болж өнгөрлөө. Би өмнө нь бичиж байсан даа маш удаан бэлдэж, тэвчиж, хүлээсний эцэст тэрэн лүү чат бичсэн гээд. Гэхдээ үр дүн нь миний хамгийн их айж байсан тэр зүйлс байсан юм. Юу гээч тэрний сэтгэл дотор намайг гэх өчүүхэн ч хэсэг үлдээгүй гэдгийг би мэдэрсэн юм. Тэр намайг битгий чат бичээд бай гэсэн :) Би иймэрхүү зүйлс сонсож магадгүй гэдгийг гадарлаж байсан болохоор сэтгэлээ чадхаара л бэлдсэн байсан л даа. Гэхдээ тэр зүйлсийг сонсоод яг л бүх зүйл, мөрөөдөл минь ороноороо эргэчих шиг болсон ахиад л тэр харанхуй нүхэнд буцаад уначихсан юм шиг л санагдсан ... Гэхдээ би ингээд л буугаад өгчихгүй ээ ингээд л тэрнийгээ хайрлахаа больчихно гэж юу байхав дээ ... Хэдхэн удаа чат бичсэн ч гэсэн яг л тэр минь над дээр эргээд ирчихсэн юм шиг би ямар их жаргалтай байсан гээч ... хэдхэн хором ч гэсэндээ надад тийм их жаргал мэдрүүлсэн тэрэндээ маш их баярлаж байна. Хичнээн тэрний дотор намайг гэх өчүүхэн ч гэсэн орон зай үлдээгүй гэдгийг мэдэрсэн ч гэсэн би тэрэндээ улам их татагдаж түүнийгээ улам их хайрлах зоригтой болсон гэх юм уу даа ... Энэ олон жил өнгөрсөн ч гэсэн. Магадгүй зарим нь намайг галзуурчихсан, мэдрэл муутай ч гэж бодож магадгүй л байх. Гэхдээ жинхэнэ хайр гэдэг хүний амьдралд ганцахан тохиолддог юм шүү. тэр хайраа яагаад ч алдаж болдоггүй юм шүү залуусаа. Миний хувьд би мөрөөдлөө хэзээ ч орхихгүй ээ. Тэр минь миний мөрөөдөл юм шүү дээ. Олон жилийн өмнө би өөрийнхөө мөрөөдлийг орхин тэрнийгээ сонгож байсан юм. Яг л тэр мөчөөс хойш тэр минь миний мөрөөдөл болсон юм. Юу ч болж байсан чи мөрөөдлөө яагаад ч орхиж болохгүй мөрөөдлтйнхөө төлөө тэмц мөрөөдлийнхөө араас гүй гүйж чадахгүй бол алх алхаж чадахгүй мөлх бүүр чадахгүй бол мөрөөдлийнхөө зүг хараад хэвт гэдэг байхаа. Ямар ч байсан мөрөөдлөө яагаад ч орхиж болохгүй. Чиний мөрөөдлийнхөө төлөөх хүсэл, тэмцлийг зогсоож чадах ганцахан хүчин зүйл бол чи өөрөө гэдэг байхаа. Тийм болохоор би мөрөөдлөө орхихгүй ээ. Тэр минь миний Мөрөөдөл юм шүү дээ ... Энэ олон жил өнгөрсөнч гэсэн Би итгэдэг, бас тэвчээртэйгээр хүлээдэг ... Бидний хайрын түүх дуусаагүй ... 


Saturday, April 22, 2017

Даанч ...


Үнэхээр олон зүйлс болсон 3 хоног байлаа. Миний маш удаан хүлээсэн бас хичээж бэлдэж байсан тэр өдөр асар урт хугацааны дараа ирсэн юм. Би тэрэн лүү чат бичсэн. Ямар их зориг гарган байж чат бичсэн гээч. Даанч үр дүн нь тийм сайн байсангүй ээ. Би буруу зүйл хийчихсэн бололтой. Өөрийгөө улам л их зовоох, шаналгах зүйлээ хийчихсэн юм шиг. Яагаад яагаад тэгэж бодов гэж үү ? Өмнө нь ямар ч холбоогүй байдаг байсан болохоор тэрнээс юм хүлээдэггүй байсан юм. Чат бичих бол уу гээд л ... Харин одоо бол хэзээ юм бичих бол яагаад хариу бичихгүй байна, яагаад сийн дээд орхичив, би саад болоод байгаан болуу, надтай холбоотой баймааргүй байгаан бол уу ? гээд л улам их шаналах юм. Цаг минут бүр чатаа ширтээд л ... Өдөр ирэх тусам л бага багаар үхэж байх шиг. Өдөр бүр сэтгэл минь шархалж, зүсэгдэж, өдөр бүр л сэтгэл минь өмрөх юм. Туйлдаж ямар ч тэнхэлгүй болох юм. Хамгийн хэцүү зүйл юу гээч хэн нэгнийг санасан сэтгэл чинь бэтгэрэх ... Хамгийн хэцүү нь юм шиг. Гэхдээ гэхдээ би бууж өгөхгүй ээ бас шантрахгүй. Ийм үе байдаг л юм яг л сурсанаараа даваад гарна даа. Хэн ч мөрөөдлөөсөө буцдаггүй шүү дээ. Тэр минь миний мөрөөдөл юм шүү дээ. Энэ олон жил өнгөрсөн ч гэсэн би итгэдэг намайг мартаагүй гэдэгт нь, би хүлээдэг эргээд над дээрээ ирнэ ээ гэдэгт нь. Би өглөө бүр мандаж байгаа нарнаас гуйж, үдэш бүр тэнгэрт түгэх оддоос гуйдаг өдөр бүр шүү ... Бидний хайрын түүх дуусаагүй 


Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...