Thursday, April 27, 2017

Мөрөөдөл


Үнэхээр үнэхээр аймшигтай 7 хоног болж өнгөрлөө. Би өмнө нь бичиж байсан даа маш удаан бэлдэж, тэвчиж, хүлээсний эцэст тэрэн лүү чат бичсэн гээд. Гэхдээ үр дүн нь миний хамгийн их айж байсан тэр зүйлс байсан юм. Юу гээч тэрний сэтгэл дотор намайг гэх өчүүхэн ч хэсэг үлдээгүй гэдгийг би мэдэрсэн юм. Тэр намайг битгий чат бичээд бай гэсэн :) Би иймэрхүү зүйлс сонсож магадгүй гэдгийг гадарлаж байсан болохоор сэтгэлээ чадхаара л бэлдсэн байсан л даа. Гэхдээ тэр зүйлсийг сонсоод яг л бүх зүйл, мөрөөдөл минь ороноороо эргэчих шиг болсон ахиад л тэр харанхуй нүхэнд буцаад уначихсан юм шиг л санагдсан ... Гэхдээ би ингээд л буугаад өгчихгүй ээ ингээд л тэрнийгээ хайрлахаа больчихно гэж юу байхав дээ ... Хэдхэн удаа чат бичсэн ч гэсэн яг л тэр минь над дээр эргээд ирчихсэн юм шиг би ямар их жаргалтай байсан гээч ... хэдхэн хором ч гэсэндээ надад тийм их жаргал мэдрүүлсэн тэрэндээ маш их баярлаж байна. Хичнээн тэрний дотор намайг гэх өчүүхэн ч гэсэн орон зай үлдээгүй гэдгийг мэдэрсэн ч гэсэн би тэрэндээ улам их татагдаж түүнийгээ улам их хайрлах зоригтой болсон гэх юм уу даа ... Энэ олон жил өнгөрсөн ч гэсэн. Магадгүй зарим нь намайг галзуурчихсан, мэдрэл муутай ч гэж бодож магадгүй л байх. Гэхдээ жинхэнэ хайр гэдэг хүний амьдралд ганцахан тохиолддог юм шүү. тэр хайраа яагаад ч алдаж болдоггүй юм шүү залуусаа. Миний хувьд би мөрөөдлөө хэзээ ч орхихгүй ээ. Тэр минь миний мөрөөдөл юм шүү дээ. Олон жилийн өмнө би өөрийнхөө мөрөөдлийг орхин тэрнийгээ сонгож байсан юм. Яг л тэр мөчөөс хойш тэр минь миний мөрөөдөл болсон юм. Юу ч болж байсан чи мөрөөдлөө яагаад ч орхиж болохгүй мөрөөдлтйнхөө төлөө тэмц мөрөөдлийнхөө араас гүй гүйж чадахгүй бол алх алхаж чадахгүй мөлх бүүр чадахгүй бол мөрөөдлийнхөө зүг хараад хэвт гэдэг байхаа. Ямар ч байсан мөрөөдлөө яагаад ч орхиж болохгүй. Чиний мөрөөдлийнхөө төлөөх хүсэл, тэмцлийг зогсоож чадах ганцахан хүчин зүйл бол чи өөрөө гэдэг байхаа. Тийм болохоор би мөрөөдлөө орхихгүй ээ. Тэр минь миний Мөрөөдөл юм шүү дээ ... Энэ олон жил өнгөрсөнч гэсэн Би итгэдэг, бас тэвчээртэйгээр хүлээдэг ... Бидний хайрын түүх дуусаагүй ... 


Saturday, April 22, 2017

Даанч ...


Үнэхээр олон зүйлс болсон 3 хоног байлаа. Миний маш удаан хүлээсэн бас хичээж бэлдэж байсан тэр өдөр асар урт хугацааны дараа ирсэн юм. Би тэрэн лүү чат бичсэн. Ямар их зориг гарган байж чат бичсэн гээч. Даанч үр дүн нь тийм сайн байсангүй ээ. Би буруу зүйл хийчихсэн бололтой. Өөрийгөө улам л их зовоох, шаналгах зүйлээ хийчихсэн юм шиг. Яагаад яагаад тэгэж бодов гэж үү ? Өмнө нь ямар ч холбоогүй байдаг байсан болохоор тэрнээс юм хүлээдэггүй байсан юм. Чат бичих бол уу гээд л ... Харин одоо бол хэзээ юм бичих бол яагаад хариу бичихгүй байна, яагаад сийн дээд орхичив, би саад болоод байгаан болуу, надтай холбоотой баймааргүй байгаан бол уу ? гээд л улам их шаналах юм. Цаг минут бүр чатаа ширтээд л ... Өдөр ирэх тусам л бага багаар үхэж байх шиг. Өдөр бүр сэтгэл минь шархалж, зүсэгдэж, өдөр бүр л сэтгэл минь өмрөх юм. Туйлдаж ямар ч тэнхэлгүй болох юм. Хамгийн хэцүү зүйл юу гээч хэн нэгнийг санасан сэтгэл чинь бэтгэрэх ... Хамгийн хэцүү нь юм шиг. Гэхдээ гэхдээ би бууж өгөхгүй ээ бас шантрахгүй. Ийм үе байдаг л юм яг л сурсанаараа даваад гарна даа. Хэн ч мөрөөдлөөсөө буцдаггүй шүү дээ. Тэр минь миний мөрөөдөл юм шүү дээ. Энэ олон жил өнгөрсөн ч гэсэн би итгэдэг намайг мартаагүй гэдэгт нь, би хүлээдэг эргээд над дээрээ ирнэ ээ гэдэгт нь. Би өглөө бүр мандаж байгаа нарнаас гуйж, үдэш бүр тэнгэрт түгэх оддоос гуйдаг өдөр бүр шүү ... Бидний хайрын түүх дуусаагүй 


Sunday, April 16, 2017

Халамж


Хэд хоног блог доо юм бичээгүйн байна. Юм бичээгүй хэд хоносон гээд тэрнийгээ бодоогүй, санаагүй цаг минут гэж надад байхгүй ээ. Халамж, халамж гэж яг юу юм бэ ? Халамж гэдэг хайрын хамгийн том илэрхийлэл юм шиг . Харин хайр гэж юу юм бэ ? Дурлал дуусаад хайр эхэлдэг гэж нэгэн агуу хүн хэлсэн байдаг байхаа. Дурлал гэдэ үгний язгуур нь дур буюу дур хүсэл гэсэн үгнээс гаралтай харин хайрлах гэдэг үгний язгуур нь хайр, дур хүсэлээсээ илүү сэтгэлээрээ уусах тэр мэдрэмж нь хайр байх. Энэ бол зөвхөн миний бодол юм шүү. Хайр гэдэг ийм л нандин зүйл. Харин хайрын хамгийн том илэрхийлэл бол халамж юм. Бусад хүмүүс халамж гэдгийг хэтэрхий том зүйлээс эхлэж ойлгодог юм шиг. Харин миний хувьд халамж гэдэг энгийн л нэгэн сайхан амарсан уу ? Сайхан амраарай гэдгээс эхэлдэг юм шиг. Тэр минь над даа өглөө бүр ганцахан надад л зориулж бичлэг хийж, зурагаа уртаас урт өглөөний мэндтэй хамт зөвхөн бид 2 ийн нүүр номны груп д үлдээдэг байсан юм. Тэрнийг нь өглөө бүр үзээд, уншаад хичээл, ажилдаа гардаг байлаа. Тэгээд л тэр өдрийг эрч хүчээр дүүрэн өнгрүүлдэг байлаа даа. Хүн гэдэг тийм л сэтгэлийн амьтан, хайртай хүнээсээ ганцахан гайхалтай үг сонсоод л тэр өдөржингөө тэнгэр дээгүүр ниснэ. Тэр минь тийм л гайхалтай бүсгүй байгаа юм даа. Намайг хэзээ  ч хайр, халамжаар дутааж байгаагүй дээ. надаас хэдэн мянган км - ын алсад байдаг ч гэсэн яг л хажууд минь байгаа юм шиг цаг минут бүр л миний төлөө санаа зовж, халамжилж, анхаарал тавьдаг байсан юм. Дэндүү их жаргалын хажууд хүн тэсдэггүй юм гэсэн. Тэгээд л би тэрнийгээ хатуу үгээр гомдоодог байсан байх даа ... Дэндүү их санасан сэтгэлээсээ болоод бухимдаж, бачимдаж тэрэндээ хатуу үгс хэлж гомдоож байсан даа. Одоо тэрэндээ цаг минут бүр л харамсанх юм . Хүн гэдэг амьтан алдсаныхаа дараа л ухаардаг гэж ... Энэ олон уил өнгөрсөнч одоо хэрнэ надад боломж байгаа гэдэгт, бидний хайрын түүх дуусаагүй гэдэгт итгэж найдаж сууна даа ... 
Доор байгаа зурагны хувьд монголд аль хэдийнээ 4 сар гарчихсан хавар болчихсон гэхдээ өнөөдөр энэ өвөл ч ороогүй их цас ороод тэгээд л тэрнийгээ улам ихээр санаад хаа сайгүй тэрэнтэйгээ хамт байсан дурсамжууд яг л өчигдөрхөн юм шиг л ... Яг л зул сар, шинэ жил болох гэж байгаам шиг нэг тийм мэдрэмж. 2 хон шинэ жил 2 хон зул сар 2 хон төрсөн өдөр тэгээд л ................. энэ талаар, яг энэ тухай дараа нь бичих болно оо. Тэрний минь байгаа газар одоо бас л яг хавар болж байгаа ... тэр минь жоохон л даарчихаараа тэр дороо ханиад хүрээд хатгаа авчих гээд байдаг юм. Тэрэндээ санаа зовоод байх юм. Дулаарч байгаа гээд нимгэн хувцаслаад даарж хөрөхвий, хоол цайгаа сайн ууж байгаа болуу гээд л тэр минь халуун юм уухдаа тийм ч сайн биш л дээ тэгээд л ... Гэхдээ тэр минь сайн байгаа би мэдэж байна ... Тэрэндээ итгэж байна ... 


Wednesday, April 12, 2017

Үүрд үлдээч


Сайн уу ??? Чамдаа энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Үнэхээр их санаж бас үгүйлж байна. Зарим хосууд салсан гээд л нэг нэгнийгнн блоклож, найз ч байхаа больж янз янзын л зүйлс болдог. Харин миний хувьд эсэргээрээ одоо хэрнэ миний нүүр номон дээр тэрний минь хийсэн зураг, пост гээд л бүх зүйл нь хамгийн эхэнд гарж ирдэг. Ганц нүүрном гэлгүй, инстаграм гээд л ... Бүхийл зүйлийг нь би хамгийн эхэнд хардаг гэх үү дээ. Итгэдэг хүлээдэг иргээд над дээрээ ирнэ гэдэгт нь. Тэр итгэлээрээ л өдийг хүртэл явж байна  даа. Би өөрийнхөө мөрөөдлийг золиослон байж тэрнийгээ сонгосон юм. Тэр л өдрөөс хойш тэр минь миний мөрөөдөл болсон доо ... Мөрөөдөл минь байсаар ч байх болно оо ... Мөрөөдөлгүй хүн үхмэлээс ялгаагүй шүү дээ ... Цаг минут бүр мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байна, тэмцсээр ч байх болно оо ... 

 

Friday, April 7, 2017

Улам бүр л ...


Өдөр бүр улам л хэцүү болж байна ... Яагаад яагаад гэж өөрөөсөө байнга асуух юм. Би бодсон юм тэр хүнийг анх харсанаас хойш аль хэдийн  5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэр хүнийг хайрлаад маш удаан хугацаа өнгөрчээ. Гэхдээ өдөр бүр л яг л анхных шигээ тэрэндээ шинээр дуралдаг. Хичнээн алс хол байгаа ч гэсэн, хичнээн надаас явсан ч гэсэн. Би зарим хүмүүсийг үнэхээр гайхах юм 2 ч хүрэхгүй сарын өмнө хэн нэгнийг хайраа гээд дуудаж  явсанаа төд удалгүй өөр нэгнийг хайраа гээд хамтдаа ирээдүйгээ яриад явах юм. Энэ бүхэн зүгээр л ийм амархан байдаг юм уу ? Эсвэл би бүх зүйлийг хүндрүүлж, хүндээр тусгаж аваад байгаа юм уу ? Хэн нэгнийг хайрлана гэдэг эсвэл тийм амархан болчихсон юм уу ? Харин Би гэдэг хүн олон жилийн өмнө тэрэндээ хэлсэн үг, амалсан амлалт болгондоо багтаж дуусахын тулд өдөр бүр цаг минут болгон хичээж, тэвчиж, хүлээж байна даа. Үнэнч гэдэг үгний үнэ цэнэ нь цаг хугацааны уртад хувирашгүй, нугарахгүй байхдаа гэдэг байхаа. Өнөөдөр тэрнийгээ монголд иргэж ирнэ гэдгийг сонссон юм 7 сарын 6 нд ирнэ гэсэн. Гэхдээ түр хугацаагаар л даа ... 2 жилийн дараа ирэх гэж байна шүү дээ. Найзууд нь надаас баярлаж байна уу ? гэж асуусан юм. Миний хувьд баярлах биш үнэхээр их айж байх шиг. Тэртээ хол биш хажууханд минь байгааг мэдсээр байж уулзаж чадахгүй. Харж байгаа хэрнээ очоод тэврээд авч  чадахгүй. Өөр нэгний гарнаас атгаад явж байгааг нь харна гэхээр улум бүр л зүрх зүсэгдэж, улам бүр л хэцүү болох юм шиг. Гэхдээ тэр минь эх орондоо эргэж ирээд хайртай найз нартайгаа, найз залуутайгаа уулзаад жаргалтай байна гэхээр сайхан байна аа ... Би яхав дээ алсаас л жаргалтай инээмсэглэлийг нь харж байвал болно доо ... Гэхдээ л сэтгэлийн минь гүнд ...............



Monday, April 3, 2017

Итгэл найдвар


Тэрний минь хамгийн сайн найзуудын нэг өнөөдөр тэмцээнтэй гээд очиж үзэнгээ, уулзсан юм. Тэрнийхээ талаар ярилцаж сэтгэлээ жоохон ч гэсэн онгойлгосон юм. Тэрний минь хамгийн сайн найзууд бүгд л надад маш сайн л даа. Өнөөдөр нэг гайхалтай зүйл сонсоод үнэхээр их баярлаж, итгэл найдвар минь улам л их баталгаажсан шүү. Найзууд нь бүгд л бид 2- ыг эргээд хамтдаа байгаасай гэж хүсдэг гэсэн. Би үнэхээр их баярлаж байгаа. Тэрний минь сайн назйууд бүгд л тэрнээс минь дуталгүй намайг сайн мэддэг. Тэр минь байнга л найзууддаа миний талаар ярьдаг байсан юм. Хүн болгон бид 2т  атаархадаг тийм л сайхан хосууд байлаа. Тэрнийгээ өдөр бүр, цаг минут бүр л санаж, үгүйлэх юм даа. Нээрээ өнгөрсөн шөнө тэрнийгээ зүүдлээд чангаас чанга тэвэрчихээд л усан хулгана болтлоо, ээртлээ уйлж байна гэж зүүдэлсэн. Анх тэрнийгээ явсанаас хойш өдөр бүр л зүүдэлдэг байлаа. Тэгээд зүүдлэлгүй нилээн удсан юм. Тэгээд тэрэнтэйгээ холбоочгүй байдаг болохоор орой бүр л ядаж зүүдэндээ учрах юмсан гэж хүсдэг байлаа. Магадгүй хэтэрхий их хүсдэг болохоор зүүдэнд минь д ч орж ирдэггүй байх л даа. Гэхдээ зүүдэлсэндээ бүүр үнэхээр үнэхээр их баярлаж байгаа шүү. Яг үнэнээ хэлэхэд тэрэнтэйгээ би холбоочгүй байдаг юм. Найзууд нь хүртэл хэдэн мянган км- ын хол холбоо ч байхгүй яаж тэвчиж, хүлээж, улам ихээр хайрлаж чаддаг байна аа гээд л  ... Энэ бүхэн үнэхээр хэцүү л дээ үнэхээр хэцүү ... Гэхдээ дэндүү их хайртай болохоор, иргээд над дээрээ ирнэ гэж чин сэтгэлээсээ итгэдэг болохоор, бидний хайрын түүх одоо хэрнэ дуусаагүй гэж найддаг болохоор л бүхнийг тэвчиж хүлээдэг юм. Аав ээж минь хүртэл дэндүү их хайртайг минь мэддэг болохоор бүх зүйл сайхан болно оо ... миний хүү тэвчээртэй хайрдаа үнэнч байдаг юм шүү гэж ирээд л манай торомгор алаг буцаад заавал ирнэ ээ гээд л ... Аав ээж 2 минь тэрнийг минь торомгор алаг гэж дууддаг байсан юм. Аав ээж минь үргэлж хажууд минь байж сэтгэл санаагаар дэмждэг болохоор хүчтэй байж чаддаг юм. Гэр бүлээрээ л тэрнийгээ эргээд ирээсэй гэж хүсэж, найдаж сууна даа ... 
"Би зүрхэндээ нууцхан гуйлаа
 Буцаад ирнэ гэж өөртөө шивнэ лээ
 Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
 Үргэлж надтай үүрд би чамтай"


Ийм байдалтай хэр удахаа ч үнэндээ мэдэхгүй байна

https://www.youtube.com/watch?v=fvEZUbzqqyM           Ахиад л ахиад л шуналдаа хөтлөгдөөд гэрийнх нь гадаа цонхон доор нь очоод суучихс...